МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.11
Улстөр

М.Оюунчимэг: Яагаад 200 хүн тутамд 1 ухуулагч гэж оруулсан бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.11\ хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

"Бид сонгуулийг аль болох шударга явуулах, улс төржилтийг халах, иргэдийн сонголт болсон хүмүүс гарч ирээсэй гэж олон жил ярьдаг. Бүгд л ижил төсөв зарцуулж хүч хөдөлмөрөөрөө эр, эмгүй зүтгэж байдаг ч жендэрийн тэгш байдал хөндөгддөг. Түүнчлэн 200 ухуулагч тутамд гэхээр асар их зардал гардаг. Мөнгөний сонгуулийг зогсооё гэсэн хэрнээ дээрх асуудал асар их мөнгөөр хийгдэж байгаа нь зөв үү? Анх хуулийн төсөлд 800 ухуулагч гэж орж ирсэн. гэтэл нэг хүн тутамд 200 ухуулагч гэж шийдэгдээд явсан. Сонгуулийн хугацаанд харж байхад нилээн мөнгөний асуудал болдог. Яагаад одоо энэ хуульд ч 200 ухуулагч гэж байгаа юм бэ?"

Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Энхболд хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ