МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2020.12.11
Улстөр

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.10) нэгдсэн хуралдаан 10 цаг 08 минутад 54.1 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар авлигын эсрэг олон улсын өдөр арванхоёрдугаар сарын 9-ний өдөр тохиосныг дурдаад “Хүний сайн сайхан, эрх тэгш амьдрал, улс орны хөгжил дэвшилд нэн чухал ач холбогдолтой хүний эрхийн олон улсын өдөр тохиож байна” гээд Хүний эрхийн олон улсын өдрийн мэндийг дэвшүүлсэн.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлэг байв. Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санап, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Нямбаатар, Ц.Мөнх-Оргил, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Н.Амарзаяа, Ж.Батзандан, Д.Ганболд нар 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.

Улсын Их Хурлын даргын 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 03 тоот захирамжаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатараар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Г.Ганболд, Б.Энхбаяр, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэйгээр төслийг чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах чиглэлээр холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан ажилласан болохыг санал, дүгнэлтэд дурдлаа.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа дээрх хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ажлын хэсгийн дэмжсэн 56 зарчмын зөрүүтэй болон найруулгын 4 багц саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэн, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, ажлын хэсгийн дэмжсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын багц саналын томьёоллоор санал хураалт явуулж олонхын санал авсан, аваагүйгээр нь бүлэглэн бэлдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол болон анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцүүлэхээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, ажлын хэсгийн дэмжсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын багц саналын томьёоллоор санал хураалт явуулжээ.

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг уг асуудлаар 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажлын 5 өдрийн, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажлын 3 өдрийн завсарлагыг тус тус чуулганы нэгдсэн хуралдаанаас авсан. Улсын Их Хурлын 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль явагдсантай холбогдуулан зарчмын зөрүүтэй зарим саналыг эргэн харах, сайжруулах нөхцөл үүссэн гэж үзэн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн. Иймд хуулийн төслийг Байнгын хороонд буцаасан.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа дээрх хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дахин хийсэн бөгөөд төслийг чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр бэлдсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн 53, Байнгын хорооны дэмжээгүй 6, найруулгын 1 багц санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн Байнгын хорооны дэмжсэн 6, найруулгын 1 саналаас зайлшгүй сайжруулах шаардлагатай болон үүссэн нөхцөл байдлыг харгалзан 22 зарчмын зөрүүтэй, 1 багц найруулгын санал болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн талаарх 1 зарчмын зөрүүтэй саналыг гүйцээн боловсруулж Байнгын хорооны хуралдаанд оруулсан байна.

Байнгын хорооны хуралдаанд Ажлын хэсэг дахин бэлдсэн 24 зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж бусад саналыг 2020 оны 08 дугаар сарын 19-ний Байнгын хорооны хуралдаанд дэмжсэн томьёоллоор чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах талаар горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ. Иймд саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэн, санал хураалт явуулан шийдвэрлээд, төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцүүлэхээр 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулсан.

Улсын Их Хурлын 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах үед 2020 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнгээр сонгогдсон шинэ төлөөлөгч нарт хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийж санал авах тухай Нутгийн удирдлагын дэд хорооны санал мөн түүнчлэн зарим зүйл, заалтыг Монгол Улсын Үндсэн хуультай нийцүүлэн гүйцээн боловсруулах чиглэлийг Улсын Их Хурлын дарга өгсний дагуу төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн тул хуулийн төслийг Байнгын хороонд буцаасан.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаараа дээрх хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дахин хийсэн юм.

2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсэг “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ёсоор аймаг, сум, нийслэл, дүүрэг эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно.”, “Аймаг, сум, нийслэл, дүүрэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэпг зааснаас бусад өмчтэй байж болно.”

Мөн аймаг, сумын Засаг даргын бүрэн эрхэд Засаг даргын орлогч, Тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах асуудлыг нэмэх, хуулийн төслийн “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сонгож байгуулна.” гэснийг хасах зэрэг зарчмын зөрүүтэй санал боловсруулж Байнгын хорооны хуралдаанд танилцуулжээ. Байнгын хороо зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэж, санал хураалт явуулан шийдвэрлэсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч, төсөл санаачлагч, Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авлаа.

Засаг захиргааны нэгжүүдээ аль болох томруулах, төвлөрүүлэх эдийн засаг, нийгмийн шаардлагын талаар Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг, Ц.Цэрэнпунцаг нар хэлж, саналаа илэрхийлж байлаа. Тэр тусмаа эдийн засгийн хөгжлийн агуулгаар орон нутгийг хөгжүүлэх бодлого байх ёстой гээд төслүүдэд энэ чиглэлээр ямар зохицуулалтууд тусгасныг тодруулж байсан. Дээрх шалтгаан нь хуулийг өөрчлөх, шинэчлэх болсны нэг гол шалтгаан гэдгийг Ж.Сүхбаатар гишүүн хэлээд төслийн 13 дугаар зүйлд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан гэв.

Ингэхдээ өмнө нь иргэдэд үзүүлж байсан үйлчилгээг дордуулахгүй байх зарчмыг баримтлах ёстойг тусгасан талаар тайлбарласан юм. Төслөөр нэгжийг нэгтгэх, төвлөрүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй, харин энэ асуудлыг зохих хэлбэрээр шийдвэрлэх бололцоог нээх, тодорхой болгох эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа аж. Тамгын газрын дарга нь төрийн жинхэнэ албан хаагч, харин төслөөр Тамгын газрын даргыг Засаг дарга 6 жилийн хугацаатай томилж, чөлөөлөхөөр тусгасан байгаа зохицуулалтын талаар Г.Тэмүүлэн гишүүн тодруулж төсөл санаачлагч болон ажлын хэсгийн ахлагчаас хариулт, тайлбар авсан юм.  

Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа төслийн 58 дугаар зүйлийн 58.5.1-д “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч, түүнчлэн дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд нэр дэвшүүлэх санал гаргаж болно”, төслийн 8 дугаар зүйлийн 8.3-т “Багийн оноосон нэрийг орон нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно”, мөн 40 дүгээр зүйлийн 40.6-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно” гэсэн зохицуулалтуудын талаар тодруулж, ажлын хэсгийн ахлагчаас хариулт авсан.

Орон нутаг дахь бүтээн байгуулалтын талаарх шийдвэрийг тухайн аймаг, сумын удирдлагууд иргэдийн хүсэлтийн дагуу шийдвэрлэдэг байх шаардлагын талаар Ч.Ундрам, Ц.Даваасүрэн гишүүд хэлж байлаа. Түүнчлэн тосгоны статусыг тодорхойлох, хилийн цэстэй холбоотой асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлын эрх зүйн зохицуулалтыг шийдвэрлэх шаардлага бий гэв. Орон нутгийн төсөв, өмчийн асуудалд онцгой анхаарал хандуулан, дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яам, санхүү эдийн засгийн салбарын мэргэжитнүүд ажилласан байна. Тухайлбал, аж ахуйн нэгжийн албан татварын тодорхой хувийг орон нутаг орлогодоо авах бололцоог 2022 оноос хэрэгжиж эхлэхээр тусгасан. Энэ мэт төсөв, татвар, өмчтэй холбоотой олон өөрчлөлт, шинэчлэлт хийгдэж байгаа тул батлагдсан тохиолдолд 2021 оноос ихээхэн бэлтгэл хангах ёстой гэдгийг ажлын хэсгийн ахлагч хэлсэн юм.

Х.Баделхан гишүүн аймгийн Засаг даргын үйл ажиллагааг Засгийн газар дүгнэдэг байх шаардлагатай гэж хэлээд үүнтэй холбоотой ямар өөрчлөлт, шинэчлэлт хийснийг тодруулав. Засаг дарга бол нэг талаасаа Засгийн газрын гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч төлөөлөл, нөгөө талдаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гүйцэтгэгч байгууллага гэдэг утгаараа Засгийн газрын шийдвэр болон  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэгч гэдгийг Ж.Сүхбаатар гишүүн тайлбарлав. Тиймээс дээрх талуудын шийдвэрийг гүйцэтгэгчийн хувиар үйл ажиллагааг шийдвэр гаргагч талууд хянаж, шалгах нь зүй ёсны зохицуулалт учраас төсөлд энэ хэлбэрээр нь тусгасан гэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн 64, дэмжээгүй 9 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 8 дугаар зүйлд “Багийн оноосон нэрийг орон нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэсэн агуулгатай 8.3 дахь хэсгийг нэмэхийг; 12 дугаар зүйлд “Монгол Улсын гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах” доор дурдсан агуулгатай 12.1.9 дэх заалт нэмэхийг; 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Нэгжийг өөрчлөх асуудлыг санаачлахдаа өмнө нь иргэдэд үзүүлж байсан үйпчилгээг дордуулахгүй байх зарчмыг баримтална” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэхийг тус тус дэмжсэн.

Түүнчлэн төслийн 14 дүгээр зүйлд “Монгол Улсын засаг захиргааны нэгжийн оноосон болон нэгж дэх газар зүйн нэр, гудамж, зам, талбайг төрийн албан ёсны хэлээр нэрлэнэ” гэсэн агуулгатай 14.3 дахь хэсэг нэмэхийг; 15 дугаар зүйлд “15.1.5.орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас тухайн нэгжийн хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээ, эдийн засгийн чадавхыг харгалзан хөрөнгө хуваарилах;”, “15.1.6 хуульд заасан үндэслэл, журмын дагуу концесс болон үнэт цаас гаргах асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх.” агуулга бүхий 15.1.5, 15.1.6 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Төслийн 33 дугаар зүйлд “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дараах иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг сум, дүүргийн Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулна” гэсэн 33.7 дахь хэсэг нэмэх;

34 дүгээр зүйлд “34.3.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан тооны төлөөлөгчдөөс бүрдэх бөгөөд энэхүү бүрэлдэхүүнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгч гэж ойлгоно”, “34.4.Орон нутгийн сонгуулийн дүнгээр энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан тооны төлөөлөгчдийн дөрөвний гурваас доошгүй төлөөлөгч сонгогдож, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гарсан бол тухайн Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно.” нэмэх Байнгын хорооны дэмжсэн саналуудыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Төслийн 36 дугаар зүйлд “Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих;” гэсэн агуулгатай 36.1.15 дахь заалтыг нэмж, дугаарлалтыг өөрчлөх нь зүйтэй хэмээн гишүүд дэмжив.

Х.Баделхан гишүүн аймгийн Засаг даргын үйл ажиллагааг Засгийн газар дүгнэдэг байх шаардлагатай гэж хэлээд үүнтэй холбоотой ямар өөрчлөлт, шинэчлэлт хийснийг тодруулав. Засаг дарга бол нэг талаасаа Засгийн газрын гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч төлөөлөл, нөгөө талдаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гүйцэтгэгч байгууллага гэдэг утгаараа Засгийн газрын шийдвэр болон  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэгч гэдгийг Ж.Сүхбаатар гишүүн тайлбарлав. Тиймээс дээрх талуудын шийдвэрийг гүйцэтгэгчийн хувиар үйл ажиллагааг шийдвэр гаргагч талууд хянаж, шалгах нь зүй ёсны зохицуулалт учраас төсөлд энэ хэлбэрээр нь тусгасан гэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн 64, дэмжээгүй 9 зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв.

Тухайлбал, төслийн 8 дугаар зүйлд “Багийн оноосон нэрийг орон нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсны үндсэн дээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно” гэсэн агуулгатай 8.3 дахь хэсгийг нэмэхийг; 12 дугаар зүйлд “Монгол Улсын гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах” доор дурдсан агуулгатай 12.1.9 дэх заалт нэмэхийг; 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “Нэгжийг өөрчлөх асуудлыг санаачлахдаа өмнө нь иргэдэд үзүүлж байсан үйпчилгээг дордуулахгүй байх зарчмыг баримтална” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэхийг тус тус дэмжсэн.

Түүнчлэн төслийн 14 дүгээр зүйлд “Монгол Улсын засаг захиргааны нэгжийн оноосон болон нэгж дэх газар зүйн нэр, гудамж, зам, талбайг төрийн албан ёсны хэлээр нэрлэнэ” гэсэн агуулгатай 14.3 дахь хэсэг нэмэхийг; 15 дугаар зүйлд “15.1.5.орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас тухайн нэгжийн хүн ам, нутаг дэвсгэрийн хэмжээ, эдийн засгийн чадавхыг харгалзан хөрөнгө хуваарилах;”, “15.1.6 хуульд заасан үндэслэл, журмын дагуу концесс болон үнэт цаас гаргах асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх.” агуулга бүхий 15.1.5, 15.1.6 дахь заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Төслийн 33 дугаар зүйлд “Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн дараах иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг сум, дүүргийн Засаг дарга шинээр томилогдсоны дараа зохион байгуулна” гэсэн 33.7 дахь хэсэг нэмэх;

34 дүгээр зүйлд “34.3.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан тооны төлөөлөгчдөөс бүрдэх бөгөөд энэхүү бүрэлдэхүүнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт төлөөлөгч гэж ойлгоно”, “34.4.Орон нутгийн сонгуулийн дүнгээр энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан тооны төлөөлөгчдийн дөрөвний гурваас доошгүй төлөөлөгч сонгогдож, бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гарсан бол тухайн Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно.”

Нэмэх Байнгын хорооны дэмжсэн саналуудыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Төслийн 36 дугаар зүйлд “Хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих;” гэсэн агуулгатай 36.1.15 дахь заалтыг нэмж, дугаарлалтыг өөрчлөх нь зүйтэй хэмээн гишүүд дэмжив.

Дараа нь найруулгын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 60 гишүүний 34 нь 56.7 хувийн саналаар дэмжсэн. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол нэр бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэлээ.

Ийнхүү Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

ШИНЭ МЭДЭЭ