МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.10
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Д.Сарангэрэл: Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хуулинд ямар заалт орсон вэ?

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өчигдөр /2020.12.09/Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайланг сонслоо.

Тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл асуулт асуулаа:

Хэвшмэл хандлагаа өөрчлөх шаардлагатай болсон байна. 24 цагийг айж ичиж өнгөрөөдөг, амьдрал нь там, амьдын зовлон болсон хүмүүс байна. Энэ бол эмэгтэйчүүд хүүхдүүд, хүчин мөхөс гэр бүлийн гишүүд. Байнгын хороо, яам, УИХ, эмэгтэйчүүдийн бүлэг бүх түвшиндээ хүчирхийллийг ярьж байгаа. Магадгүй гэмт хэрэг нь цөөрч байж магадгүй. Гэхдээ зөрчил нь буурахгүй байгаа. Гэмт хэрэг буурсан гэж үзэхэд хүндрэлтэй.

Бид есөн настай охины тохиолдолыг мэдэж байгаа. Сүүлд 16 настай охин ах болон ахынхаа найзаас айгаад байгаагаа олон удаа илэрхийлсэн байдаг. Тэгээд түүний амь насыг бүрэлгэсэн. Тэгэхээр эмэгтэйчүүдийн амьдрал ер нь там болж байна. Эмэгтэй хүнийг зодох энгийн үзэгдэл, эмэгтэй хүнийг зодох нь битгий хэл түлхэж ч болохгүй гэж бодож байгаа. Бид маш олон удаа ярьсан.

Х.Нямбаатар сайд хуулийн төсөл барих гэж байгаа гэж байна. Энэ хуулийн төсөлд ямар ямар заалт байгаа вэ? Бид нар бүгдийг  нь баривчлаад үр дүн багатай байна гэж байна. Тэгэхээр үндсээр нь тухайлбал суурь хүмүүжил өгнө, соён гэгээрүүлэх ажил хийнэ. Үүнийгээ хэдэн жилийн дараа үр дүнд хүрнэ гэж байна вэ?

Одоо зовж байгаа хүмүүсийн асуудлыг харах хэрэгтэй байна. Бидний төлөвлөгөө бол ойрын, дунд, урт хугацааны гэдэг гурван чиглэлээр хуваагаад одоо хэцүү байгаа байдлыг шуурхай шийдэх шаардлагатай. Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг бид хоёр энэ тухай ярьсан. Бид маш олон удаа хангалттай хэлэлцүүлэг хийлээ, ярьлаа. Хүчирхийлэлийн тохиолдол гарахаар цочдог, бас нэг юм хэлчихдэг. Энэ маягаараа цаашаа явах ямар ч боломжгүй. Тийм учраас Х.Нямбаатар сайдаа ойрын, дунд, урт хугацааны гэдэг төлөвлөгөө гаргаад үүнтэй холбоотой хуульдаа өөрчлөлт оруулаад ажиллая. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой санкцууд ямар болсон бэ гэдэг талаар бидэнд хэлж өгнө үү?

Түүний асуултанд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар хариуллаа. 

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр ийм зарчмын зүйлүүд орж ирж байгаа. Баривчлах шийтгэлтэй зарим төрлийн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль тогтоомж зөрчих зөрчил дээр албадан сургалт гэдэг төрлүүдийг нэмэлтээр оруулж ирж байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ