МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.09
Улстөр

Ц.Мөнх-Оргил: Ерөнхийлөгчийн болон нөхөн сонгуулийг орон нутгийн сонгуулийн зарчмаар явуулах боломжтой

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.09/  “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Гишүүдээ СЕХ сонгууль сайн зохион байгуулж байгаа. Би яг одоо энэ бүрэлдэхүүнийг хэлээгүй үүний өмнөх бүрэлдэхүүнийг хэлж байна. Хэрүүлгүй сонгууль явагдаа л үндсэн дүнгээ гаргаад төрийн байгууллагууд ажлаа хийж байгаа. СЕХ сонгууль будлиулаад байгаа маягтай юм ярьж хэрэггүй байх. 

Сонгуулийн автомат тооллын машин сайн ажиллаж байгаа. Бид нар олон удаа ялж, ялагдаж ч үзлээ. Гар тооллого хийгээд нэг ч зөрүүгүй гараад байгаа. Заавал Iphone-5, 12 гэж яриад байна л даа. Яс юман дээрээ Iphone-5 чинь сайн байж мэднэ шүү. Үүн дээр мэргэжлийн хүмүүс үгээ хэлнэ биз. СЕХ, машин хоёрыг буруутгах юм байхгүй. 

Харин миний гайхаад байгаа юм СЕХ-хон бичгээ ирүүлчихээд хамт хийчүүл ер нь болохгүй юм шиг аман дотроо бувтнаад тодорхой хэлэхгүй байна. Орон нутгийн сонгууль дээр нэг саналын хуудсан дээр дээд талд нь аймгийнх, доод талд сумын төлөөлөлд нэр дэвшиж байгаа хүмүүс хамт орж байгаа. Нэг цаасан дээр бичээд оруулсан саналын хуудсыг чинь хэрүүлгүй уншаад гаргачихаж байгаа биз дээ. Яг тэрэнтэй адилхан юм болно. СХД ганцхан тойрог дээр. Дээр нь Ерөнхийлөгчийн нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэрс орно. Доод талд нь Их хуралд нэр дэвшиж байгаа хүмүүсийн нэр гарна. Тэгээд л дүн гарна. Орон нутаг яг л тийм санал хураалт явсан хэрүүл гараагүй биз дээ. Машин дээр асуудал үүсээгүй. 

Бид хуулиараа шахагдсан учраас 50 хоногийн дотор зарлах хэрэгтэй. Зарлахгүй бол хоёрхон арга байгаа. Хуулиараа нөхөн сонгуулийг хавар эсвэл намар хийнэ. Хэрэв Ерөнхийлөгчийн сонгуультай хамт хийхгүй бол 28-р тойрог дээр 10,11-р сард сонгууль хийж таарна. Тэгээд СХД бүтэн жил төлөөлөл дутуу яваад байж болохгүй.

Мөнгөний асуудал байна. Бага биш мөнгө ярьж байна. СЕХ саналаа бичгээр өгчихөөд Байнгын хороон дээр орж ирээд гишүүд асуулт асуухаар өөр юм яриад, өөрсдийнхөө ажлыг ч харлуулаад, Их хурлыг ч эвгүй харагдуулаад байна. Болох гэж байгаа сонгуулийн үр дүнг ч болоогүй байхад нь эргэлзээнд оруулах ийм юм ярьж боломгүй байна. Шинэ дарга нар анхаараарай. Машинаа сайжруулах санал оруулж ирж болно. Гэхдээ энэ бол мөнгөтэй холбоотой асуудал. Шинэ технологи бүхэн сайн байна гэсэн үг биш шүү. 

ШИНЭ МЭДЭЭ