МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар АН-ын бүлэг завсарлага авлаа
2020.12.09

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.09/  хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль орсон байсан. 

Тус төслийг өнгөрсөн парламентын үед буюу 2019.12.02 өдөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Ганбаатар нарын гишүүд өргөн мэдүүлсэн юм. Тус хуулиар ирэх 2021 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг зохицуулах юм. Тиймээс энэ 2020 ондоо багтаж хуулийн төслийг батлах ёстой бөгөөд төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Энхболд ахалж ажиллаж байгаа. 

Харин өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэх үеэд УИХ дахь АН-ын бүлгээс тус хуулийн төслөөр завсарлага авлаа.

АН-ын бүлэг дотроо тус хуулийн төслөөр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа учир бүлгийн гишүүд хэлэлцэн, эцэслэн шийдвэрлэх хугацаа хэрэгтэй байгаа тул 3 хоногийн завсарлага авч байгаа  ажээ. 

АН-ын завсарлагатай холбогдуулан УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд

"Ажлын хэсэгт АН-аас А.Адъяасүрэн гишүүн. ажиллаж байгаа. Маш идэвхтэй ажиллаж байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль болохоос 6 сарын өмнө хууль батлагдсан байх ёстой учраас энэ ондоо багтаж батлах ёстой. Энэ хууль бол процедурын хууль. Янз бүрийн улс төрийн бүлгүүдээр яриад байх асуудал байхгүй. Энэ анхны хэлэлцүүлэг тул хэлэлцээд явъя" гэсэн юм. 


Тус хуулийн төсөл 11 бүлэг, 81 зүйлтэй. Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгууулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбоотой харилцааг зохицуулах юм. 

ШИНЭ МЭДЭЭ