МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.09
Улстөр

Ё.Баатарбилэг: Нөхөн сонгуультай холбоотой алдаа зөрчил гарвал хэн хариуцлага хүлээх вэ?

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.09/  “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Нөхөн сонгууль Ерөнхийлөгчийн сонгууль зэрэг явуулах тухай яригдаж байна. Сонгуулийн хорооныхон зовлонгоо яриад байна. СЕХ-ны дарга хэлж байна цаг хугацааны хувьд зөрүүтэй сурталчилгаа эхлэх гэж байгаа учраас Сонгуулийн сурталчилгаа бие биедээ нөлөөлөх эрсдэл үүсэх вий гэж харж байна.

Нөгөө талаар тоног төхөөрөмжийн хүндэрлүүд гарна гэж байна. Хууль тогтоогч нар ямар ч асуудалгүй гэчихээд үүнтэй холбоотой ямар нэг алдаа дутагдал гарвал хэн хариуцах вэ? Сонгуулийн хорооныхон болохгүй бүтэхгүй, хүндрэлтэй асуудал байвал хэлж ярьж аваарай. Сүүлд нь СЕХ зохион байгуулсан гэдгээрээ буруудаад та нар анхнаасаа ингэхгүй яасын гэнэ. Бид нарын зүгээс зохион байгуул гээд, Их хурлын тогтоол гаргахад гүйцэтгэгч нь та нар байх болно. Яагаад зэрэгцүүлж зохион байгуулж байгаа юм. Энэ бол хүндрэлтэй.  

Сая орон нутгийн сонгууль дээр хөдөө орон нутагт сум, аймгийн ИХТ-д сонгогдсон хүмүүсийг хууль шүүхийн байгууллага, шүүхийн шийдвэрээр түтгэлзүүлдэг, хурлыг нь эхлүүлдэггүй асуудлууд гарлаа. СЕХ дээр сонгуулийн маргаантай холбоотой мэдээлэл юу байна? Сум, аймгийн ИХТ-тэй холбоотой маргаан яаж үүсэв? Иргэдийн хурал хуралдах гэж байхад шүүхийн шийдвэрээр түтгэлзүүлж байна. Тодорхой кейсүүд гарлаа.

Аль аль аймгууд дээр хэдэн аймаг, сумууд, хэдэн төлөөлөгчийн асуудал гарсан бэ? Төрийн албаны зөвлөл гээд шүдгүй арслан шиг гэж би байнга ярьж байгаа. СЕХ эрх хэмжээгээ эдэлж чадахгүй байна уу эсвэл хууль эрх зүйн хувьд боломжгүй байна уу? Эрх нь байгаад байхад эрхээ эдэлж чадахгүй байна уу? Хугацаа нь байгаад байхад авчраагүй атал маргааш хурал болох гэж байхад хуралдуулахгүй, сонгуулийн дүнд нөлөөлж байна.

Түүний асуултанд ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

Орон нутгийн сонгуулийн санал хураалт дуусаж, дүн гарч, нийтэд мэдээллэх хүртэл Сонгуулийн хууль тогтоомж хэрэгждэг. Энэ хууль тогтоомжид СЕХ энэ асуудалд хамааралтай. Дүн мэдээллэгдээд цаашид хуралдааныг хийхтэй холбогдсон асуудлууд нэгжийн тухай хууль, Засаг захиргааны нутаг дэвсгэр түүний удирдлагын дагуу хуулиар зохицуулагдаж байгаа учраас энэ тусдаа асуудал болоод байгаа юм. 

ШИНЭ МЭДЭЭ