Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг буурууллаа
2020.12.09
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг буурууллаа

Улсын онцгой комисс: Хөл хориог нийслэлд 3, Архангай, Сэлэнгэ аймагт 10 хоног сунгах санал гаргав.

Засгийн газрын хуралдаанаар хөл хориог сулруулах, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар нээлттэй хэлэлцэж байна.

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар:

Бэлэн байдлын зэрэглэлийг үе шаттай бууруулах нь зөв гэж үзлээ.

  1. Нийслэлд тогтоосон гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хэсэгчилсэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 06.00 цаг хүртэл буюу 3 хоногоор сунгах.  Энэ хугацаанд аж ахуй нэгж, иргэд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх, бэлтгэл ажлыг хангуулна.
  2. Архангай, Сэлэнгэ аймагт бүх нийтийн бэлэн байдлын зэргийг үргэлжлүүлэн арванхоёрдугаар сарын 21-ний 06.00 цаг хүртэл хугацааг сунгах.
  3. Архангай, Сэлэнгэ аймагт хөл хорио дуусгавар болоход өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дуусахад,  хэсэгчилж тавих гэсэн саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын онцгой комиссоос ирүүлсэн хатуу хөл хориог гурав хоногоор сунгах саналыг хэлэлцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс нийслэлд зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээхээр төлөвлөжээ.

Мөн тусгаарлалтын 21 хоногийн хугацааг 14 хоног болгож, гэрт нь 7 хоног тусгаарлах зохицуулалт хийх саналыг УОК-оос хүргүүлжээ.

УОК: ХӨЛ ХОРИОГ 3 ХОНОГ СУНГАХ САНАЛ ГАРГАЖЭЭ.

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.12.09/ Төрийн ордонд 08.00 болно. Хуралдаанаар Улсын онцгой комиссоос гаргасан бүх нийтийн бэлэн байдлын хугацаа буюу хатуу хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэх юм. Улсын онцгой комиссын зүгээс хатуу хөл хориог гурав хоног сунгах санал гаргаж, арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээх саналыг Засгийн газарт хүргүүлжээ.

Харин Дорноговь аймгийн Замын-Үүд сум болон Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатарт бэлэн байдлын зэргийг хэвээр үлдээх санал, бусад аймгийн бэлэн байдлын зэргийг сулруулахаар саналуудыг Засгийн газарт хүргүүлжээ.

Мөн Засгийн газрын хуралдааныг 10.00 цагаас эхлэн шууд дамжуулахаар болсон байна.

ШИНЭ МЭДЭЭ