2020.12.08
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 20000 ширхэг маск, хамгаалалтын хувцаснууд өглөө
Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, орон даяар цар тахлаас хамгаалах, урьдчилан сэргийлэх дэглэмд амьдарч, ажиллаж байгаа энэ үед хамгийн хүндийг үүрч байгаа хүмүүсээ бид дэмжих ёстой.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Далайд дусал нэмэр аянд” өчигдөр нэгдэж оролцсон юм. Тэрээр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын комисст 20.000 ширхэг маск, хамгаалалтын хувцаснуудаар дэмжлэг үзүүллээ. Мөн шаардлагатай газруудад мэргэжлийн байгууллагаар нь ариутгал хийж өгөхөөр боллоо.
Зөөвөрлөгдөн орж ирж байгаа цар тахлыг тогтоож барихад тэргүүн эгнээнд амралтгүй, нойр хоолгүй, ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор хийж буй гишүүний үйл хэрэгт БЗД-ийн Онцгой байдлын комисс болон иргэд талархсанаа илэрхийллээ.
ШИНЭ МЭДЭЭ
Замын-Үүдийнхээ иргэд, сонгогчидтой уулзлаа
2024.06.13
"Алтан төлийн эзэд" тодорлоо
2024.04.29
Дундговь аймгаас Алтан төлийн эзэд тодорлоо
2024.04.28