МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.04
Эдийн засаг, Худалдаа

С.Чинзориг: Бие даасан хууль баталсан болохоор цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.04\ хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:
  1. 2021 оны төсвийг Засгийн газар зохицуулалт хийгээд үйл ажиллагааг нь хэвийн явуулах боломж байгаа.
  2. Хуулиараа орон нутгийн иргэдийн хурлууд 2021 төслийг батлах хуулийн хугацаатай. Энэ хуулийн хугацаа болчихсон. Ихэнх ИТХ 2021 оныхоо хуулийг баталсан.

Ийм хоёр шалтгаанаар энэ хоригийг хүлээн авах боломжгүй гэдгийг дэмжиж байна.

Цар тахлын дэгдэлтийн үед эдийн засгаа хумих уу эсвэл тэлж энэ хүндрэлийг даван туулах уу гэсэн хоёр сонголтын өмнө байна. 2021 оны төсвийн тухай хуульд туссан хөрөнгө оруулалтуудын хэмжээг хасах нь зүйтэй гэж олон гишүүд ярьж байгаа. Гэтэл энэ бол буруу. Харин энэ бол эдийн засгаа тэлж байгаа томоохон арга хэмжээ гэж бодож байна. Хөрөнгө оруулснаараа ажлын байрууд хадгалагдана, ажилчид цалинтай байх гээд эдийн засгаа тэлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ. Тиймээс хөрөнгө оруулалтыг хасах зайлшгүй шаардлага байхгүй байх гэж бодож байна.

ШИНЭ МЭДЭЭ