2020.12.03
Эдийн засаг, Худалдаа
Ч.Ундрам: Зээлийн тодорхой хэсгийг ЖДҮ эрхлэгчдээ дэмжихэд чиглэлд арцуулаарай
УИХ-н чуулганы өнөөдрийн \2020.12.03\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Зээлийн хэлэлцээртэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
"Цар тахлын улмаас манай улс гадны улс орнууд, байгууллагуудаас авсан зээл тусламжийг судлахаар 9 төрлийн зээл байна. Үүний 2 нь буцалтгүй тусламж бөгөөд Япон улсаас авсан байна. Харин энэ удаад хөнгөлөлттэй зээл авах гэж байна. Нөхцөл нь маш сайн. Үүний зарцуулалтыг тодорхой заасан.
зээлийн зарцуулалтын нэг хэсэг болох Нийгмийн эрүүл мэндийн хамгаалах гэдэгтэй ЖДҮ эрхлэгчдийг дэмжих асуудлыг уяж болно гэж үзэж байна. Жишээ нь ААН-ийг цар тахлын үед үйл ажиллагаагаа хэрхэн явуулах вэ? цахим үйлчилгээ рүү чиглүүлэх, хүргэлт, шуудангийн үйлчилгээг нэмэгдүүлбэл ААН-үүдэд дэмжлэг болно гэж үзэн санал хэлж байна."
Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.