МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.02
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Ё.Баатарбилэг: МҮОНРТ дээр үүссэн нөхцөл байдалд үнэн зөв үнэлэлт, дүгнэлт өгөх хэрэгтэй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.02/ хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах талаар хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулалттай холбоотой ажлын хэсэг зүгээр нэг дараагийн хүнийг сонгоод зогсох юм уу? Ажлынх нь үнэлгээ дүгнэлтийг хаанаас гаргадаг юм. Дүгнэлт гаргаж Байнгын хороонд танилцуулах уу? Үүнийг олон нийтэд үнэн зөв бодитой мэдээлэл өгөх хэрэгтэй. Дамтамжтайгаар МҮОНРТ-д хэрүүл шуугиан болж байна. Тэгээд нэг захирал сонгоод дахиад авч хаядаг. 

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хариуллаа.

МҮОНРТ дээр үүссэн нөхцөл байдал дээр хамгийн гол нь ажилчдаас гарсан хөдөлгөөнүүдийн шаардлагууд бол одоогийн байгаа хуулиар зохицуулахад хэцүү. Бараг үндсэндээ Үндэсний зөвлөлийн бүх гишүүдийг огцруул гэсэн шаардлага тавьсан байна. Гэтэл Үндэсний зөвлөл өөрөө сонгон шалгаруулж, хугацаатай хуулиараа томилогддог асуудал байна. Гэхдээ хамгийн гол асуудал бол цалин урамшуулалын асуудал байгаа. 

ШИНЭ МЭДЭЭ