2020.12.01
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
"Оюуны өмчийн тухай хууль" өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ
Оюуны өмчийн эрхээр хамгаалагдах бүтээл, оюуны өмчийг хамгаалах зарчим, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тогтоох, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дэмжихийг зохицуулсан “Оюуны өмчийн тухай хууль” өнөөдрөөс /2020.12.01/ хэрэгжиж эхэллээ.
Монгол Улсад оюуны өмчтэй холбогдсон харилцааг Патентийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулдаг бөгөөд эдгээр хуульд давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа холбоогүй зохицуулалтууд нэлээдгүй байсан нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчийн эрхийг хамгаалах, үр өгөөжийг хүртэхэд сөргөөр нөлөөлж байсан юм.
Тиймээс энэ төрлийн харилцааг зохицуулдаг хууль хоорондын зөрчлийг арилгах, оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагааг тогтвортой болгох, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор дээрх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн боловсруулж, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр УИХ-аар батлуулсан.
“Оюуны өмчийн тухай хууль”-ийг дараах линкээр хандаж үзнэ үү:
https://www.legalinfo.mn/law/details/15356?lawid=15356
ШИНЭ МЭДЭЭ
Хөвсгөл аймагт шинэ хөдөө төсөл хэрэгжинэ
2020.11.17