2020.11.30
Орон нутгийн хөгжил
МАН-ын бүлгийн хурлаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл солилцлоо.
АХБ-ын 40 сая ам.долларын санхүүжилтээр Чингэлтэй дүүргийн 7-12 хороо хүртэл дулааны шугам татах ажлыг УИХ-аар баталсан билээ.
Энэхүү ажлын гүйцэтгэл 50 хувьтай амжилттай үргэлжилж байгаа. Гэр хорооллын газарт дэд бүтэц бий болгохоор оруулж буй хөрөнгө оруулалтыг үр ашигтай байлгахын тулд гүйцэтгэгчээр шалгарсан ААН-үүдээс төлөвлөгөөт хугацаанд үр дүн нэхэн ажиллах хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн сонгогдсон тойрог Чингэлтэй дүүргийн 7, 16, 17-р хорооны 500 өрх хоршоо болон нэгдэж, хэсэгчилсэн инженерийн дэд бүтцэд холбогдохоор хүлээж байна. Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын хэлснээр нийслэлийн хэмжээнд нийт 50 байршил байгаагийн 16 нь эхний ээлжинд сайдын төсөвт сууж батлагджээ. Түүний нэг нь Согоотын 26-40 дүгээр гудамжны 216 өрхийн 180 нэгж талбар газар бөгөөд цаашид дэд бүтцийн ажлыг үр ашигтай зохион байгуулах үүднээс нийслэлийн удирдлагуудтай нягт хамтран ажиллана гэлээ.
Чингэлтэй дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой асуултыг УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн цахим хуудасны коммент хэсэгт илгээж болно хэмээн гишүүн хэллээ.
ШИНЭ МЭДЭЭ
Хууль өргөн барилаа
2022.06.03