2020.11.27
Орон нутгийн хөгжил
Улаанбаатар хотын дулаан хангамжид онцгой анхаарна
Улаанбаатар хотын баруун бүсийг дулаанаар хангагч гол шугам буюу 8А магистралд урд шөнө гарсан гэмтлийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн “Шуурхай бригад” яаралтай засварлалаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нөхцөл байдал газар дээрээ ямар байгаад хяналт тавин ажиллав.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн нар гарсан гэмтэл, хотын дулаан хангамжийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.