С.Бямбацогт: Ховд аймгийн эмзэг бүлгийн 400 айлд тусламж үзүүлнэ
2020.11.20
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

С.Бямбацогт: Ховд аймгийн эмзэг бүлгийн 400 айлд тусламж үзүүлнэ

Цар тахлын эрсдэл нүүрлэсэн энэ үед орлогогүй, амьжиргааны эх үүсвэргүй, өнчин өрөөсөн, өвчин зовлонтой, өндөр настай иргэддээ дэмжлэг туслалцаа үзүүлэх “БОЛОМЖ БҮХНЭЭ ХУВААЛЦЪЯ” хандивын аяныг УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн иргэдийн дунд санаачлан эхлүүлж байна.

Энэхүү аяны хүрээнд одоогийн байдлаар "ХОВД ЭКО ЦЕМЕНТ"- ийн үйлдвэрийн хамт олон 10 сая төгрөг хандивласан байна. Сайн санааны үйлсийг дэмжин Ховдоо гэсэн халуун сэтгэлтэй ААНБ, иргэн бүрийг энэхүү аянд нэгдэхийг уриалж байна. Энэхүү хандивын аяны хүрээнд Ховд аймгийн эмзэг бүлгийн 400 айлд тусламж үзүүлэх юм байна. Боломж бүхнээ хуваалцаж цар тахлыг хамтдаа ялцгаая!

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ: ХАНДИВ ӨГСӨН БОЛОН АВСАН БҮХИЙ Л ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИЛ ТОД, ШИЛЭН БАЙДЛААР ЗОХИОН БАЙГУУЛЖ ХЭРЭГТЭЙ ХҮНД НЬ ХЭРЭГЦЭЭТ ТУСЛАМЖИЙГ ХҮРГЭХИЙН ТӨЛӨӨ ХИЧЭЭН ЗҮТГЭЦГЭЭЕ. 

ШИНЭ МЭДЭЭ