МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянзүрх Дүүргийн Онцгой комисст мөнгөн болон эд материалын тусламж үзүүллээ
2020.11.20
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Баянзүрх Дүүргийн Онцгой комисст мөнгөн болон эд материалын тусламж үзүүллээ

Баянзүрх дүүргээс сонгодсон гишүүд Ж.Чинбүрэн, Б.Саранчимэг, Э.Бат-Амгалан, Б.Энхбаяр, Х.Булгантуяа нар 11-р сарын 19-ны өдөр Дүүргийн Онцгой комисст мөнгөн болон эд материалын тусламж үзүүлэн ажиллалаа.

Хүрэлцээ муутай байгаа ариутгалын бодис, маск, халуун хэмжигч, хүнсний зүйлс гээд нэн шаардлагатай зүйлсээр болон мөнгөн дэмжлэг өгч иргэд, онцгой нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчидад онцгой анхаарал хандуулан ажилласан байна.

Улмаар 362.000 хүн амтай Баянзүрх дүүрэгт нөхцөл байдал амаргүй байна. Дүүргийн маш олон иргэд зах худалдааны төвийг түшиглэн өрхийн амьжиргаагаа залгадаг байсан бол бүрэн зогслоо.

Дүүргийн 4,9-р хороонд халдвар бүртгэгдэж ХӨЛ ХОРИОНЫ маш хатуу дэглэмд шилжлээ. 

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Иргэд маань УОК-т уламжлах санал хүсэлт байвал  гишүүдийн сошиал группэд коммент бичиж, мессеж илгээгээрэй. Бид УОК-д уламжлах болно.  Иргэд та бүхэн цар тахлын энэ хүнд нөхцөлд онцгой сонор сэрэмжтэй байж, орон гэртээ аюул халдвараас хол, бие биеэ хайрлан хүндэтгэж, амар түвшин байгаарай.

ШИНЭ МЭДЭЭ