МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.19
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Б.Баттөмөр: Экспортоо бууруулахгүй байх ямар боломж байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" мэдээллийг сонсож байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулт асуулаа:

Цар тахлаар далимдуулж боломжгүй шийдвэр гаргахыг шаардахгүй байхыг хүсч байна. БНХАУ цөөн нэрийн бараагаар нөхцөл байдлыг дарж авсан байна. Бид бас үүнийг анхаарах хэрэгтэй. Өвчинтэй тэмцэхийн хажуугаар улс орныхоо эдийн засгийг яаж авч явах тал дээр анхаарах хэрэгтэй байна. Экпортоо бууруулахгүй байх ямар боломж байна вэ? Уул уурхайн салбараа яаж авч явах вэ? Энэ асуудлууд ямархуу түвшинд явагдаж байна вэ?

Түүний асуултанд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

Дараагийн долоо хоногт мөнгөний бодлогын талаарх гол гол шийдвэрүүдийг гаргана гэж харж байна. Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Ипотекийн зээлийг тодорхой хугацаанд хойшлуулах талаар тохирсон байгаа. Энэ шийдвэрийн дагуу 78.000 ипотекийн зээл авсан иргэдийн хувьд ирэх оны 7-р сарын 1 хүртэл зээл төлөхгүй байх боломжтой болж байна. Сар бүр ипотекийн зээлийн 39 тэрбум төгрөг орж ирдэг. Ингээд 8 сарын хугацаанд дараагийн ипотекийн зээл авах  иргэний боломж хойшлогдож байна. 

ШИНЭ МЭДЭЭ