МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.19
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

С.Чинзориг: Отрын малчдыг хөөж тууж байгааг таслан зогсоох дорвитой шийдвэр гаргаарай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.11.19\ нэгдсэн хуралдаанаар "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар" мэдээллийг сонсож байна.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 
УИХ-ын гишүүн С.Чинзориг:

"Цалин орлоготой тэтгэвэр тэтгэмж авдаг иргэдийн тухай яриад байна гэтэл үүнд хамрагдаж чаддаггүй 3 бүлэг хүмүүс цаана нь байгаа.

1-рт ажиллагчдын 50% нь албан бус секторт ажилладаг, малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн орлого дэмжих ямар арга хэмжээ авах вэ?

2-рт хүүхдийн мөнгө авдаггүй нийт өрхийн 50% нь байна. Тэдэнд ямар орлого дэмжих арга хэмжээ авах вэ?

3-рт ажил орлогогүй 40-60 насны цалин, тэтгэврийн орлогогүй иргэд бий. Эдгээр иргэдийн өрхийн орлогыг дэмжих чиглэлд ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?

Түүнчлэн оюутны дотуур байранд байга оюутнуудад анхаарч байга байх. Гэхдээ нийт оюутнуудын 8% нь дотуур байранд байдаг бол үлдсэн нь айлд эсвэл байр түрээслэн 125.000 гаруй нь амьдарч байна. Тэдгээрт туслан дэмжих арга хэмжээ байна уу?

ЕБС-ийн хичээл үргэлжлэх үү? эсвэл улирлын амралтыг нь өгөх юм уу? Үүнийг шийдэхгүй бол аймаг сумын төвд хоригдсон олон хүүхэд байна. Тэдгээр хүүхдүүдийг яах талаар шийдэж бөөгнөрлийг сааруул шааруулах ёстой.

Шадар сайдаас олон удаа асуусан. Одоо ч асууя.Отрын малчдыг хөөж туудаг асуудал их байна. Сайд нь ажлаа сайн мэдэхгүй л байх шиг байна. Отрын бүс нутагт оторчид нь орж чаддаггүй болжээ. Нийт нутагт отор хийж яваа малчдыг хөөж туухгүй байх тал дээр шийдвэр гаргах чиглэлд Шадар сайд анхаарч өгнө үү?

Эрүүл мэндийн ажиллагсдын хамгаалах хэрэгсэл дутагдалтай байна гэж сүүлийн үед асуулт их ирэх болсон. Энэ чиглэлд хангах ажил хийгдэж байгаа юу?"

Түүний асуултанд хариуцсан сайд нар тодорхой хариулт өглөө. 

ШИНЭ МЭДЭЭ