МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.13
Эдийн засаг, Худалдаа

М.Оюунчимэг: Цар тахлын эрсдлийг тооцож зарцуулах төсөв хөрөнгийг тодорхой зааж чадсан уу?

УИХ-ын өнөөдрийн /2020.11.13/ нэгдсэн чуулган цахимаар хуралдаж байна. Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуулт асуулаа:

2021 оны төсвийн төсөлд Корона-19-ыг дотоодод алдах эсрдэл байгаа эсэхийг хэр тооцож, үүнтэй холбоотой санхүүг яаж тооцсон бэ? Төсвийн тодотгол дахиж хийх шаардлага байна уу? 

Түүний асуултанд Төсвийн Байнгын Хорооны дарга Б.Жавхлан хариуллаа.

Иргэдийнхээ орлогыг хүүхдийн мөнгөөр дамжуулж тэтгэх, орлогыг хадгалах зорилгоор, төсөв дээрээ багагүй ачаалал авч 870 тэрбум төгрөгийг төсөвлөж Засгийн газраас өргөн барьсан. Үүнд ач холбогдол өгч хэвээр нь батлуулахаар оруулж ирсэн. 

ШИНЭ МЭДЭЭ