МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.10
Хууль, эрх зүй

Ж.Сүхбаатар: Сонгуулийн тухай хуулиуд уялдаагүй байна

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.11.10/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Гаргаж байгаа тал Орон нутгийн сонгуулийн заалт зөрчсөн байна гэсэн. Харин ҮХЦ шийдэхдээ Их хурлын сонгуулийн заалт зөрчсөн, Орон нутгийн сонгуулийн хуулийн заалт зөрчөөгүй гэж гаргасан.Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр 2023 оны 6 дугаар сараас өмнө Сонгуулийн хуулийг шийдсэн байх болж байна. Царцааны нүүдэл жижгэрсэн тойрог дээр бодитой байгаа. Засаг, захиргааны шилжилтийг зогсоож байгаа учир хугацааг урагшлуулж болохгүй байна.Орон нутгийн сонгуулийн тухай хууль,УИХ-ын сонгуулийн тухай хуультай уялдаагүй байна.

УИХ-ын гишүүн, Хууль Зүй Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар:

Үндсэн хуулийн зөрчил гаргахгүй байх боломж бий. 25.1-ыг хүлээж аваад, Цэцээр засуулахгүй бид өөрсдөө Цэцийн дүгнэлтийг хүлээж аваад, Орон нутгийн сонгуулийн хуулийн 5.2-ыг хооронд нь уялдуулсан зохицуулалт бичээд, дагуулаад Орон нутгийн сонгуулийн хуулийн 5,2-ыг 2 сарын 1 гэсэн агуулгатайгаа ижил болгохоор Үндсэн хуулийн зөрчил гарахгүй гэж үзэж байна.

ШИНЭ МЭДЭЭ