2020.11.09
Эдийн засаг, Худалдаа
Нийслэлийн 2020 оны төсвийн тодотголын төслийг өргөн барилаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн 2020 оны төсвийн тодотголын төслийг НИТХ-ын дарга НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд 10-р сарын 06-ны өдөр өргөн барилаа.
Энэ үеэр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Ойрын хугацаанд нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулж, 2020 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэх болно” гэсэн юм.