МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.06
Улстөр

Ж.Сүхбаатар: Шударга ёсны цангалтыг, шударга ёсны нийлүүлэлтээр бий болгох ёстой

УИХ-ын өнөөдрийн \2020.11.06\  нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн талаарх танилцуулгыг сонсож байна.

Нэр дэвшигчийн танилцуулгыг сонссоны дараа УИХ-ын гишүүд ШЕЗ-ийн дарга болон нэр дэвшигч нараас асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар асуулт асуулаа:

Ц.Цогт шүүгч шаардлага хангаад орж ирлээ. Амьдрал, замнал түүхээрээ бахархалтай байна. Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Цогт гишүүнийг томилоно гэж найдаж байна.  Монголын төрд шударга ёсны цангалт байна. Тиймээс бид шударга ёсны нийлүүлэлтийг бий болгох ёстой.

Олон түмэнд шударга ёсны үйлчилгээ үзүүлдэг газарт нь гайгүй хүнийг оруулах хэрэгтэй. Төрөөс үзүүлэх гэж байгаа үйлчилгээг шүүхээр үзүүлнэ. Хамгийн дээд шүүхэд байгаа шүүгч маш чухал үүрэгтэй. Шүүхийн ерөнхий зөвлөлийг шинэчлэх ёстой нь улам бүр тод харагдсан. Хүнээр дамжиж бодлого явна. Бодлого хуульд сууна. Танилцуулга гэдэг бол иргэдэд мэдэгдэж байгаа учраас энэ үйл явц чухал юм. 

ШИНЭ МЭДЭЭ