МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.05
Барилга, Хот байгуулалт

О.Цогтгэрэл: Хот бол эдийн засгийн асар том харилцаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэнхэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: 

"Хуулийн гол үзэл баримтлал нь хотдоо зөв төвлөрөх үү? эсвэл улс даяараа тархан суурьших уу?

Хуулийн 56 дугаар зүйлд Хот гэдэг бол том бие даасан эдийн засагтай байх ёстой. Газар, агаар зэргийн цаана хөрөнгө оруулалт бий болгох боломж бий. Хот байгуулна гэсэн хэрнээ бие даасан эдийн засаг босгох боломж байхад ашиглахгүй байхаар хэдхэн заалт оруулжээ. Хот бол өөрөө хөгждөг. Гаднаас аваад суух биш юм. Эдийн засгийн асар том харилцаа шүү.

Хуулийн нэршил дээр байгуулалтаас халиад хөгжүүлэх асуудал ч орох ёстой. Төлөвлөнө, дахин барьж байгуулна гэх мэт асуудал багтах ёстой."

Түүний асуултанд БНХБ-ын сайд Б.Мөнхбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ