МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.05
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Ц.Мөнх-Оргил: Улаанбаатар хотын бүх орон сууц, гэр хороололуудад нэг бүрчлэн дүн шинжилгээ хиймээр байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаанаар Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэнхэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

Газрын хуульдаа энэ асуудлуудаа цэгцлэхгүйгээр Хот байгуулалтын хуульд юу ч хийгээд нэмэр байхгүй. Хот болохгүй байгаа нь архитектороос болоод байгаа асуудал биш. Суурь харилцаа нь газрын хууль үүн дээр суурилаад Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, түүн дээр суурилаад Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль. Энэ гурван хууль гарч ирж байж Хот байгуулалтын хууль цэгцэрнэ. Суурь асуудлаа шийдээгүйгээр шавардлага хийгээд ямар ч нэмэргүй.

Улаанбаатар хотын бүх байшингуудад нэг бүрчлэн дүн шинжилгээ хиймээр байна. Тэр байшинд гал командын машин, түргэний тэрэг очих уу, хашаанууд нь хүмүүсийг орж гарахад садаа болоод байна уу, гэр хорооллын хашаануудад машин явах зай байна уу гээд тус бүрт нь тодорхой дүгнэлт гаргах хэрэгтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ