МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.05
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Нэмэгдсэн өртгийн албан татварын төлсөн дүн татвар төлөх зардлаас яагаад хасагдахгүй байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;-ийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Татвар төлж байгаа төсвийн орлогыг нэмэгдүүлэгч хүмүүсийг дэмжиж байгаа илрэл нь ямар бодлогоор илэрч байна вэ? Дагаж байгаа хуульд энэ зүйл суусан уу? 

Нэмэгдсэн өртгийн албан татварын төлсөн дүн татвар төлөх зардлаас яагаад  хасагдахгүй байна вэ? Татварын хууль онгорхой гарсан учраас дагаж байгаа хууль дотор чинь байна уу? 

Татвар төлж байгаа улс орныг авч явж байгаа хүмүүсийг яаж урамшуулж байна вэ? Яаж тэр хүмүүсийн сонирхлыг хэрхэн дээшлүүлэх вэ?

Түүний асуултанд ТБХ-ны дарга Б.Жавхлан хариуллаа.

Энэ удаагийн татварын хуульд татвар хөндсөн зүйл байхгүй. Татварын бодлогоо хөндөж дэмжиж болно хөндөхгүй дэмжиж ч болно. Төсөв батлахдаа татварын хувь хэмжээг нэмээгүй. Татварын багц хуульд орсон өөрчлөлтөө хадгална. Энэ бол дэмжиж байгаа бодлого. Харин Засгийн газар татвараа нэмэхгүйгээр орлогоо нэмж ажилласан байсан.  Энэ жилийн тодотголын дараах орлого 10.7 их наяд, 2021 оны төсвийн орлого 13.1 даруй 2.4 их наяд буюу 20-оод хувиар нэмэгдээд орж ирсэн. Ганц ч татвар нэмээгүй. Татвар хураах үйл ажиллагаагаа сайжруулж, татвар төлдөггүй, төлөх ёстой ийм татвар төлөгчдийг илрүүлж татварын суурийг тэлэх замаар орлогоо нэмэгдүүлж байна. 2021 онд татварын бодлого өнгөрсөн дөрвөн жилд батлагдсан тэр хэмжээндээ хувийн хэвшлийг дэмжих бодлогоо шингээн тогтвортой ажиллана.

ШИНЭ МЭДЭЭ