МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.05
Эдийн засаг, Худалдаа

Н.Ганибал: Мах бол валют бас эцсийн бүтээгдэхүүн

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал:

Монголчууд өнөөдөр үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжихгүй байна. Монгол төрийн бодлого, мөнгөний бодлого хоёулаа энэ асуудал руу явахгүй байна. Энэ заалт нь илүү дэлгэрэнгүй, бодитой, хөдөө аж ахуйн салбар, малчдын мал махны үнэ, экспортыг дэмжих гэж заагаад мөнгөн дүнтэй нь Засгийн газар, Монголбанк нэгдэж шийдэх ёстой. Энэ өөрөө валют юм. Мах бол эцсийн бүтээгдэхүүн юм. 

Махны экспортыг хийж чадахгүйн улмаас Хятад улсын хөрөнгө оруулагч нар Монголын үндэсний дамжуулан борлуулагч махны үйлдвэрүүдийг худалдан авч байна. Цаад утгаараа валют буцаж Монголдоо орж ирэхгүй цаашаа гардаг болсон. Үүнийг л засах гэж энэ заалтыг оруулж ирсэн. Заалтын томьёолол нь бүрхэг байгааг дэлгэрүүлэх хэрэгтэй байна.

Малчдын олж байгаа нийт орлогын нийт 70 хувь нь мал махнаас олдог. 20 хувиа ноолуураас, 10 хувийг арьс шир, урамшууллаас олдог. Махны үнэ дээр инфляц барих гэж толгойгоо ажиллуулсан ч чаддаггүй. Үүнийг хийж өгөхийг УИХ-ын гишүүд санаачлага гаргаж байна. Монголбанк үүнийг дэмжих хэрэгтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ