МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.04
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Зээлийн хүүг бууруулахад банкууд ямар санаачилага гаргаж байна вэ?

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн/2020.11.04/ хуралдаанаар Засгийн газар 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр асуулт асуулаа:

Дотоодын нийт бүтээгдэхүүнийг ОУВС 6 хувь, Монгол банк 8,7 хувь, Засгийн газар 7,2 хувиар өснө гэсэн тооцоо гаргасан. Гадаад худалдаа 1,2 тэрбум долларын ашигтай байхад, долларын ханшинд өөрчлөлт байхгүй байна. Судалгаа байна уу?

Зээлийн хүү 15,7 хувь байна. Банкууд өөрийн хөрөнгөө өсгөх талаар ямар санаачилага гаргаж байна вэ? Мөн хугацаа хэтэрсэн зээлийн асуудлыг шийдвэрлэхэд яаж анхаарч байна вэ? 

Түүний асуултанд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон бусад ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.

Ханш оны эхээр 4,4 хувиар суларсан. Инфляцын түвшинг 2020 онд 8 хувьд, ирэх онд 6 хувьд тогтворжуулаад явна. Төлбөрийн тэнцлийн алдагдал 400-аад сая доллар байна. Өнгөрсөн оноос буурсан иймд ханш сулрах үзэгдэл их явагдахгүй. Банкууд хадгаламжийн хүүгээ 1-1,5 хувиар бууруулж байна.

ШИНЭ МЭДЭЭ