2020.11.03
Хүний эрх

Х.Нямбаатар: Томилгооны сонсголыг нээлттэй, зөв жишгээр явуулах нь зүйтэй

Хууль Зүйн Байнгын Хорооны өнөөдрийн /2020.11.03/ хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан хэлэлцэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН  Х.Нямбаатар:

Парламентын түүхэнд хамгийн анхны жишиг болох сонгон шалгаруулалт хийж байна гэж ойлгож байна.

Сонгон шалгаруулалтын журмыг манай байнгын хороо  парламент өөрөөсөө томилдог албан тушаалтныг анх удаагаа нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгодог байхаар зорьсон.

Цаашид томилгооны сонсголыг, сонгон шалгаруулалтынхаа араас үргэлжлүүлж хийдэг байх хэрэгтэй. Санал болгож орж ирж байгаа хүмүүсийн ажилласан байдал, мэдээллийг харлаа. Жишиг болохоор шинэлэг зүйл харагдаж байна. Аль нэг байгууллагын төлөөллийг Их хурал ёсчилдог биш өөрөө нээлттэй сонгон шалгаруулалтаа зарладаг байх хэрэгтэй. Болзол шалгаруулалт хангаж байгаа хүн нэрээ өгдөг, тэгээд тохиолдлын журмаар хүмүүсийн анкеттай тусгай баг ажиллаж, эцэст нь санал хураалтыг нууцаар явуулж, олонхын саналаар шийддэг болох.

Үүнийг парламентын түүхэнд хамгийн анхны жишиг болох сонгон шалгаруулалт хийж байна гэж ойлгож байна. Хэн нэг байгууллагын төлөөлөл, квотоор тухайн албан тушаалд очвол, тухайн байгууллагадаа үйлчилдэг, үүнийг өөрчлөх цаг болсон. 

ХЭҮК-ий ажилтнууд төрийн байгууллага, албан тушаалтанууд нийтийн эрх зүйн харилцаанд оролцож байгаа субъектууд хүний эрхийн мэдрэмжийг дээшлүүлэх тал дээр онцгой анхаарч ажиллах ёстой. Сошиал дарнгуйлалын золиосд хүүхэд, залуучууд их өртөж байна. Энэ асуудал дээр анхаарч ажиллаарай.

ШИНЭ МЭДЭЭ