МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.11.03
Хүний эрх

Ж.Сүхбаатар: ХЭҮК нь иргэний нийгмийн дуу хоолой болж УИХ-тай хамгийн ойрхон ажиллах ёстой

Хууль Зүйн Байнгын Хорооны өнөөдрийн /2020.11.03/ хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан хэлэлцэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН  Ж.Сүхбаатар:

Хүний эрхийн онцгой комисс хоёр дахь үе шатандаа орж ирж байна. Эхний шалгарсан бүрэлдэхүүн гишүүдийг дэмжиж байна. Хүний эрхийн үндэсний комисс УИХ, Хүний эрхийн дэд хороотой их ойр ажиллах ёстой. Бид шүүхийн тухай хууль ярьж байна.

Энэ бол хүний эрхийн баталгааны хамгийн суурь механизмыг шинэчлэх ажиллагаа явагдаж байна. Та бүхэн үүний нэг бүрэлдэхүүн хэсэг. Төрийн институт дотор байгаа том дуу хоолой юм. Энэ бол УИХ-ын хамгийн том бодлогын хэсэг. Мэрит зарчмаар энд ажилласан хүмүүс энд хүлээн зөвшөөрөгдөх болзол хангасан хүмүүс гэж итгэж байна.

Ж.Сүхбаатар гишүүн үргэлжлүүлэн Архидан согтуурахтай холбоотой асуудалд шинэлэг, бодитой арга хэмжээ авах тал дээр саналаа хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ