Д.Сумъяабазар: Хөдөөнөөс орж ирж халтуур хийдэг иргэдийг хот руу оруулахгүй байх хэрэгтэй
2020.11.02
Орон нутгийн хөгжил

Д.Сумъяабазар: Хөдөөнөөс орж ирж халтуур хийдэг иргэдийг хот руу оруулахгүй байх хэрэгтэй

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Зөвлөгөөний үеэр Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар "Түгжрэлийг бүгд мэдэж байгаа. Хэчнээн иргэн хөдөөнөөс ирж, халтуур хийж байна вэ гэсэн тоо хэрэгтэй байна. Үүний ард татвар төлөхгүй байх, гэмт хэрэг гарах гэсэн нөхцөл бүрдэж байна. Хотын иргэдэд ажил хийх боломжийг олго. Улаанбаатар чинь 21-р зууны хот. Хөдөөнөөс орж ирж халтуур хийдэг иргэдийг хот руу оруулахгүй байх хэрэгтэй. Гэмт хэрэг гаралт, хулгай дээрэм хяналтгүй байдлаас үүдэж байна. Зам тээврийн салбар дээр л гэхэд гурван өөр бодлого явж байна. Хотын түгжрэл нийтийн тээвэртэй холбоотой бодлого өөр түвшинд гарах ёстой. Хотод нэгдсэн бодлого алга. Судалгаа хэрэгжилт төлөвлөлт нь бүгд тусдаа. Энэ жишгээр Улаанбаатар хотыг ирэх дөрвөн жилд удирдаж сайн зүйлд хүргэнэ гэдэг хэцүү. Тиймээс арга барилаа өөрчлөх цаг нь болсон" гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ