МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын эмэгтэй гишүүд эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх ТББ-тай хамтран ажиллана
2020.10.30
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

УИХ-ын эмэгтэй гишүүд эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх ТББ-тай хамтран ажиллана

УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэг эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх ТББ-уудын төлөөлөлтэй уулзалт хийлээ. 

Уулзалтад УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, С.Одонтуяа, Ч.Ундрам,  Б.Жаргалмаа нар оролцсон бөгөөд МОНЭС-ийн Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг, Эмэгтэй удирдагч сангийн тэргүүн М.Болормаа, МОНФЕМНЭТ сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал нарын 13 ТББ-ын төлөөлөл оролцож хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын хүрээнд “Жендэр ба уур амьсгалын өөрчлөлт”, “Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах төвшин дэх оролцоог нэмэгдүүлэх”, “Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцоо ба эрүүл мэндийн даатгал”, “Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд” зэрэг сэдвийг хөндөж ярилцсан байна. Түүнчлэн дараах 7 чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. 

  1. Жендэрт суурилсан хүчирхийлэл
  2. Нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх
  3. Эрүүл мэндийн даатгалын тогтолцооны шинэчлэл
  4. Уур амьсгал ба эмэгтэйчүүд
  5. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт
  6. Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо.
  7. Залуу эмэгтэйчүүд, охидын эрх

ШИНЭ МЭДЭЭ