Хүүхэд хамгааллын компакт гэрээ хэрэгжиж эхэллээ
2020.10.30
Гадаад харилцаа

Хүүхэд хамгааллын компакт гэрээ хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Засгийн газар болон Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департамент хамтран хэрэгжүүлэх Монгол Улсад хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах, хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн Хүүхэд хамгааллын компакт гэрээнд 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр талууд гарын үзэг зурсан.

Тэгвэл дээрх Хүүхэд хамгааллын компакт гэрээний хэрэгжилтийн албан ёсны нээлтийн арга хэмжээг өнөөдөр /2020.10.27/ зохион байгууллаа.

Арга хэмжээг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл нээж, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Улсын Ерөнхий Прокурорын орлогч С.Алиманцэцэг нар үг хэллээ.

Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ хэрэгжиж эхэлснээр түншлэлийн зорилтуудад байгууллага хоорондын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах, Монгол Улсын хэмжээнд хүүхдийг бэлгийн мөлжлөгт ашигласан, албадан хөдөлмөрлүүлсэн этгээдүүдийг мөрдөн шалгах, яллах ажиллагааг сайжруулах, Монгол улсын болон иргэний нийгмийн байгууллагуудын хүүхдийн наймааны хохирогчдод чиглэсэн мэдээлэлд суурилсан сэтгэцийн иж бүрэн эмчилгээ үзүүлэх чадавхыг бэхжүүлэх, олон нийтэд чиглэсэн хүүхэд хүний наймаанд өртөх эрсдэл, шинж тэмдгүүдийг ойлгож таних болон хүний наймааны бүх хэлбэрээс урьдчилан сэргийлэх, үр дагаварыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.

Дээрх арга хэмжээнд мөн Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын төлөөлөл, төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан Дэлхийн зөн олон улсын байгууллага, Азийн сан олон улсын байгууллага, Хүйсийн тэгш эрхийн төв, Талита ази, Анбаунд зэрэг төрийн бус байгууллагын төлөөлөл оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ