МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.29
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Чинзориг: Одоо тэтгэвэр авч байгаа хүмүүст энэ хууль үйлчлэхгүй

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2020.10.29/ ээлжит хуралдаан боллоо. Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 5 гишүүн 2020.05.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Засгийн газар асуудал оруулж ирэхэд хамтад нь хэлэлцье. Гишүүдийн дунд асар олон зөрөөтэй ойлголт үлдлээ. Одоо тэтгэвэр авч байгаа хүмүүст энэ хууль үйлчлэхгүй. Бага тэтгэвэр авч байгаа хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлэхгүй. Одоо үүгээр нийгмийг талцуулах шаардлага байхгүй.

1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэд шимтгэл төлдөггүй төр хариуцдаг. Цэргийн албан хаагчдийн нийгмийн даатгалыг төр хариуцдаг. Төр хариуцах ёстой юмаа өгч байгаа болохоос нийгмийн даатгал сан алдагдалтай жилд 400 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт авч байгаа гэсэн буруу ойлголт өгч болохгүй. 

Хамтын тэтгэвэр бий болохыг би дэмждэг. Нэмэлт тэтгэврийн тогтолцооны хэлбэрээр байх уу эсвэл албан журмын хуримтлалын сан хэлбэрээр байх уу гээд яам, гишүүн хоёр зарчмын зөрүүтэй концевц оруулж ирсэн байна. Одоогийн байгаа нийгмийн даатгалын сангийн тогтолцоог эвдэх гэсэн, нийгмийн даатгалын сан дээр асар их ачаалал үүрүүлэх гэсэн тэтгэврийн шинэчлэл нэрээр нийгмийг талцуулж болохгүй. Гэхдээ энэ шинэчлэл, тогтолцоотой холбоотой асуудлыг мэргэжлийн яам, Засгийн газар нь хийх ёстой гэсэн зарчмын байр суурьтай байна.

ШИНЭ МЭДЭЭ