МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.29
Эдийн засаг, Худалдаа

О.Цогтгэрэл: Төсвийн алдагдал одоо яг хэд болж байна вэ?

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2020.10.29/ ээлжит хуралдаан боллоо.  Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/; хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:

Төсвийн алдагдал одоо яг хэд болж байна вэ? Бага багаар орж ирж байгаа учраас гишүүд мэдэхгүй байна. Хэдийг гаднаас, хэдийг дотоодоос авна гэж батлагдсан бэ?  Үүнээс одоо үлдэх зээл хэд вэ? Дахин энэ ондоо багтаж зээл авах уу?  Дахин ийм хэлэлцээр орж ирэх үү? Миний багцаагаар 100 сая ам.долларыг авах юм шиг харагдаж байна. 

Түүний асуултанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ