МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.27
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ц.Цэрэнпунцаг: Эрдэмтдийн шинэ бүтээл дээр эдийн засгийн үр ашиг тооцох боломжтой юу?

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.27/ хуралдаан эхэллээ. Хөдөө аж ахуй салбарт хамаарах эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсож байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг асуулт асуулаа:

Богино хугацаанд бүтцийн өөрчлөлт хийж байгаа бол зардал хэмнэх арга байна уу? Цаашдаа яам өөрсдийн хамарсан судалгаа, шинжилгээ хийдэг байгууллагуудтай харьцахдаа ажил, бүтээлийг нь үнэлж, цэгнэн явдаг аргачлал бий болгох хэрэгтэй. 

Боловсролын салбарт цаашдаа удаан хугацаанд үр дүнтэй ажиллах арга барил руу оруулж болох уу? 

Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ