МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.27
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Д.Өнөрболор: Эрсдэлтэй нөхцөлд зориулсан бодлого бий юу?

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.27/ хуралдаан эхэллээ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/; -ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор асуулт асуулаа:

Ковид-19-ын хоёр дах тархалт маш хүчтэй явагдаж байна. Цаашдаа гурав, дөрөв дэх тархалт хүчтэй явагдах магадлалтай байна. Ерөнхий сайдын мэдээлэлд Ковид-19 халдвар тархах эрсдлийн багаас өндөр эрсдэлтэй гэж мэдээлсэн. Сангийн яам эрсдэлтэй нөхцөл байдалд тохирсон альтернатив бодлого байна уу?

Хот суурин газрын утааг арилгах, орон нутгийн төсөвт 2021 онд зарцуулах хөрөнгийг 143.4 тэрбум төгрөгт хүргээд нийслэлийн утааг 80 хувь бууруулна. Аймгийн төвүүдийн утааг багасгах ажлыг үргэлжлүүлнэ гэсэн байна. Энэ хөрөнгийн зарцуулалттай холбоотой ямар төлөвлөгөө, төлөвлөлт байна вэ? Нэн ялангуяа Сэлэнгэ аймагт ямар төлөвлөгөө байна вэ?

Түүний асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сайд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ