МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.27
Эдийн засаг, Худалдаа

О.Цогтгэрэл: Аймгууд өөрсдөө орлогоо бүрдүүлээд явахад дэмжих ямар нэг бодлого байна уу

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.27/ хуралдаан  эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл асуулт асуулаа:

Орон нутагт очиж байгаа мөнгийг, үр ашгийн талаар ямар нэг хэлэлцүүлэг явагдахгүйгээр төсөв батлагдах гээд байна. Орон нутгийн аймгийн удирдлагууд төсвөөс очиж байгаа мөнгийг цааш нь дамжуулж, тараагчид л болдог. Дөрвөн аймгаас бусад нь татаас авдаг юм байна. Энэ аймгуудад сайн, муугийн тухай үзүүлэлт, орон нутгийн удирдлагуудыг эрэмбэлж дараалсан ойлголтууд байна уу? Орон нутгийн төсвийн шилжүүлгүүдийг хэрхэн яаж үр дүнтэй ашигласныг, өөрсдөө орлогоо бүрдүүлэх, татаас бага авдаг болгох, үүний чиглэсэн хөшүүрэг, механизмууд байдаг уу? Үүн дээр ямар ойлголт, үзүүлэлтүүд байна вэ? Татаас авдаггүй аймгууд нь уул, уурхайн ордтой аймгууд байна. Бусад нь татаас авч байна. 

2021 онд тавьж байгаа эргэн төлөлтүүд дахиад 20-30 хувийн гүйцэтгэлтэй. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих нь 2021 онд байхгүй болж байгаа юм байна. Бусад талаараа хөнгөн үйлдвэрлэлээ дэмжих чиглэлд ХХАХҮЯ-аас ямар бодлогын ажлууд хийж байна вэ? Уул уурхайн өсч байгаа хэмжээ байхгүй байна. Мах сүү, хүнсний гаралтай зүйлүүд нь хориотой гэсэн байна. Бусад бараа бүтээгдэхүүнүүд нь 40-өөд хувийн татварын хоригт орчихсон. Үүн дээр хийгдэх ажлууд нь нийт улсын хэмжээнд хийгдэх олон асуудлууд байна. Энэ чиглэлд ямар ажлууд хийгдэж байна вэ? 

ШИНЭ МЭДЭЭ