МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Малчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа
2020.10.23
Орон нутгийн хөгжил

Малчдын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын хөгжлийн гол салбарын нэг мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийн үнийг нэмэгдүүлэх, үндэсний баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжих зорилгоор миний бие УИХ дахь “Хөдөө аж ахуйн хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх” лобби бүлгийн гишүүнээр ажилладаг.

Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Туваан, Н.Ганибал, С.Ганбаатар нарын хамт Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Төв аймгийн малчдын төлөөлөлтэй уулзаж, тэдний санал сэтгэгдэл, тулгамдаж буй асуудлыг сонсов.

Энэ жилийн хувьд 7-8 аймаг зуншлага тааруу байсан, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул махны экспортыг нэмэгдүүлэх, арьс шир, малын дайвар бүтээгдэхүүнийг хагас боловсруулалгүй түүхийгээр нь экспортлох ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авах нэн шаардлагатай байгааг малчид онцолж байсан юм. Малчдын хүсэлтийг сонсон тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр гишүүд УИХ-д хүргэн ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ