МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.23
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

С.Чинзориг: Иргэдийг соён гэгээрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудаар сурталчилах нь чухал юм

УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газар 2019.08.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг  хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

Соён гэгээрүүлэх, түүхээ судалдаг байх, ёс зан заншил, уламжлалаа  хадгалдаг байх, асуудалд онцгой анхаарна гэж оруулж ирсэн учраас миний хувьд дэмжсэн. Энэ талаар Соёлын тухай хуульд түлхүү оруулж ирэх хэрэгтэй байна. Монгол хүн бүр соёлын өв тээгч юм. Энэ хууль Соёлын байгуулагуудын тухай хууль болсон харагдаж байна. 

Иргэдийг соён гэгээрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудаар сурталчилах асуудал чухал байна. Соёлыг сурталчилах цагийг тодорхой зааж оруулах.  Хэвлэл мэдээллийн байгууллагуудаар цацагдаж байгаа нэвтрүүлгүүд дээр энэ манайд нийцэж байна уу үгүй юу гэдэгт хяналт тавьдаг байх хэрэгтэй. 

Соёлыг дэмжье гэвэл төр онцгой анхаарч, санхүүжилтээр дэмжихгүй бол урагшлахгүй. Тийм учраас засгийн газар, их хурлын түвшинд бүхий л талаар дэмжиж, санхүүжилтийн өргөн дэмжлэг үзүүлэх асуудал дээр анхаарах хэрэгтэй. 

ШИНЭ МЭДЭЭ