МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.23
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Ё.Баатарбилэг: Монголын соёлыг олон улсын хэмжээнд түгээн сурталчилах хамгийн эрчимтэй он жилүүд байсан

УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газар 2019.08.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг  хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Улсын хэмжээнд ажиллаж байгаа соёл урлагийн салбарынхан сүүлийн маш олон төрийн албан хаагчдын цалингийн сүлжээгээр цалинждаг атал цалин нь нэмэгддэггүй. Хамгийн бага цалинтай хүмүүс. Сэтгэл зүрхээ соёлын салбар, урлагт зориулсан хүмүүс бага цалингаар энэ салбарыг авч явсан. Соёлын салбарын том бүтээн байгуулалт хийгдсэн жилүүд байлаа. Түүхэндээ хамгийн их хөрөнгө оруулалт тавигдсан жилүүд бол өнгөрсөн жилүүд байсан. Монголын соёлыг олон улсын хэмжээнд түгээн сурталчилах хамгийн эрчимтэй он жилүүд байсан. 

Засгийн газрын тухай хууль батлагдахад ном бичиг хэргийн асуудал Боловсрол шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд орсон. Үүнийг тухайн үед ажлын хэсэг дээр ярьж санал гаргаж байсан. Анхны хэлэлцүүлгээр нь явуулах нь зүйтэй. Явцын дунд хуульд нь өөрчлөлт оруулаад Соёлын сайдын хүрээнд ном бичиг хэргийн асуудлыг хөндөж тавъя гэж яригдсан. Ном бичиг хэрэг гэхээр сурах бичиг гэдгээр андуурч болохгүй. Номын өдөрлөгүүд зохион байгуулж байна. Соёлын сайд Засгийн газрын түвшинд хуулийнхаа төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг яаралтай оруулж ирэх. Кино, музейн, соёлын шинэчилсэн найруулга гээд багц хууль явах гээд байна. Үүнийг нэг мөсөн цогц болгоод явбал та бүхэнд тус дөхөм болох байх. Ажлын хэсэг дээрээ нэлээн сайн засаж сайжруулаарай. Нүүдлийн соёлыг хэвээр нь хадгалж үлдээх асуудлууд байна. 

ШИНЭ МЭДЭЭ