2020.10.23
Улстөр

НИТХ анхдугаар хуралдаанаа хийлээ

Өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна. Хуралдаанаар намын бүлгүүд байгуулагдан, бүлгийн дарга нараа сонгов. Мөн Нийслэлийн ИТХ-ын даргыг сонголоо. Хуулийн дагуу анхдугаар хуралдааныг хамгийн ахмад  төлөөлөгч Р.Дагва удирдан явуулав.

Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ-ын 45 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулан үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардууллаа.

Нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг сонголоо

Нийслэлийн ИТХ дах МАН-ын бүлгийн даргаар Р.Давга, АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдаваа нарыг сонгов.  

Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлгээс хурлын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэн, 84.47 хувиар дэмжлээ. Нэг хүний нэрийг дэвшүүлсэн учраас санал хураалтыг илээр явуулсан юм.


 Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог 11-ээр тогтоож,  

  1. Ж.Батбаясгалан
  2. Р.Дагва
  3. Ж.Алдаржавхлан
  4. Б.Пүрэвдагва
  5. С.Даваасүрэн
  6. М.Халиунбат
  7. Б.Мөнхбат
  8. Н.Баярчимэг
  9. Д.Энхтуяа
  10. Д.Бадарсан
  11. Д.Гантулга     нарыг сонголоо. 

Мөн НИТХ-аар нийслэлийн Засаг даргын албан тушаалд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлж буйгаа бүлгийн дарга Р.Дагва танилцуулав. Хуралдаанд нийслэлийн Засаг даргын албан тушаалд нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар оролцлоо.

НИТХ-ын төлөөлөгчдийн 71.11 хувь нь Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм.  

ШИНЭ МЭДЭЭ