2020.10.23
Эрүүл мэнд
Д.Сарангэрэл: Эмийн жоргүйгээр антибиотик өгдөг эмийн сан ховордсон
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.23/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн "Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ын төслийн үзэл баримтлалын хувьд хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
Эмийн жоргүйгээр антибиотик өгдөг эмийн сан ховордсон. Эрүүл мэндийн салбарын хувьд салбараа мэдэхгүй зүйл байхгүй, мэдэж байгаа. Агентлаг байгуулагдахгүй найман жил болсон. Эмийн үнийн асуудал бүр чухал болсон. Эмийн үнээс болоод ядууралд хүрч болох судалгааг олон улсын байгууллага гаргасан. Эмийн агентлагтай болсноор:
- Эмийн чанар, аюулгүй байдал хангагдана.
- Эмийн үнийн асуудал тогтворжих боломж үүснэ.
- Борлуулалтын явцад чанаргүй, эрүүл мэндийн шаардлага хангахгүй, чанар муутай эмүүдийг татах зэрэг боломжууд үүсэх юм.
Ямар нэгэн асуудал байгаа бол ажлын хэсгийн түвшиндээ шийдвэрлэх бүрэн боломжтой юм.
ШИНЭ МЭДЭЭ
БОАЖЯ 2020 оны онцлох ажлаа тайлагнаж байна
2020.12.30