МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.23
Эрүүл мэнд

Ё.Баатарбилэг: Монополь ганц хоёр компанийн хямдхан үнэтэй, үйлчилгээний чанар муутай эмүүдээр хангадаг

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.23/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн "Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ын төслийн үзэл баримтлалын хувьд хэлэлцэх эсэхийг  хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
  • Сумын эрүүл мэндийн төвүүд дээр багийн эмч нарт хүүхдийн ханиад томууны эм байхгүй байна. Баг, сумын түвшинд зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт гэж байдаг байна. Тэр жагсаалтын 30-40 хувь нь огт хэрэглэгддэггүй эмийн жагсаалт байдаг.  Үлдсэн зайлшгүй байх ёстой эмүүд нь байдаггүй. Сумын эмнэлэгүүд даатгалаас авдаг мөнгөө зүрх, судасны эмэнд л зориулж байна. Нялх балчир хүүхдүүдэд ханиад томуунд нь зарцуулдаг эмэнд хүргэж чадахгүй байна.

  • Эмийн агентлаг нь ажлаа хиймээр байна. 11 сард аймгаасаа шаардлагатай эмийн захиалга аваад тендер зарладаг. Хойтон 4-6 сар гэж тендер нийлүүлэгдэнэ. Үнийг нь харж авна. Монопол ганц хоёр компаний хямдхан үнэтэй, үйлчилгээний чанар муутай эмүүд орж ирдэг байна. Тэр эмнүүдээ голоод эмийн сан руу явдаг байна.

ШИНЭ МЭДЭЭ