МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.23
Гадаад харилцаа

Н.Энхболд: Визний зөвшөөрөлд татгалзсан хариуны шалтгааныг хэлэх шаардлагагүй

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2020.03.05 өдөр өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:
  • Хуулийн 32.3 заалтанд эсвэл яам, эсвэл агентлаг гэж заасан байна. Үүнийг нэг болговол зүгээр байна. Энэ нь хоёр тийш нь гүйлгэсэн асуудал гаргах вий гэдэг дээр анхаараарай.

  • Монгол улсад ажиллах, амьдрах зөвшөөрөл хүсээд татгалзсан хариу өгөхөөр яагаад ингэв гээд шалтгааныг асуугаад байдаг. Бусад орнууд бол танд энэ талаар яагаад гэдэг шалтгааныг тайлбарлах үүрэггүй гэсэн хариу өгдөг. Энэ зүйлийг хуулийн явцад сайн ойлгуулж, тодруулах шаардлагатай байна. 

ШИНЭ МЭДЭЭ