Д.Сумъяабазарыг хотын даргад 100 хувийн саналаар дэмжлээ
2020.10.22
Улстөр

Д.Сумъяабазарыг хотын даргад 100 хувийн саналаар дэмжлээ

Нийслэлийн МАН-ын хорооны V хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон НИТХ-ын даргад нэр дэвшигчээ Нийслэлийн МАН намынхаа үндсэн дүрмийн хүрээнд тодруулна. Нийслэлийн МАН-ын хороо УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг хотын даргад, Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргад 100 хувийн саналаар дэмжсэн байна. Хурлын явцад өөр нэр дэвшигчийн нэр гараагүй байна.

Нийслэлийн МАН-ын хорооны V хуралдааны дараа нийслэлийн МАН хуралдаан Тусгаар тогтнолын ордонд, үүний дараа МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан Төрийн ордонд болно.

Д.Сумъяабазар одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Хэрэв түүнийг хотын даргаар томилбол тэрээр УИХ-ын гишүүний үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой юм. Учир нь УИХ-ын гишүүн давхар ажил хийхийг хориглодог. Ингэснээр Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын нөхөн сонгууль болно.

Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нийслэлд багаа ахлан орсон. МАН дүүргийн ИТХ-ын 291 суудлаас

  • МАН 201
  • АН 75
  • ХҮН 10
  • МАХН 1
  • Ногоон нам 1
  • Бие даагч 2 суудал тус тус авсан юм.

Төрийн ордонд хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг хотын даргад, Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргад 100 хувийн саналаар дэмжсэн байна. Маргааш болох НИТХ-ын Анхдугаар хуралдаанаар дээрх хоёр хүний нэрийг дэвшүүлж, Ерөнхий сайдад хүргүүлэх бөгөөд Ерөнхий сайд батламжилснаар ажлаа хүлээн авах юм.


УИХ-ЫН ГИШҮҮН ДОЛГОРСҮРЭНГИЙН СУМЪЯАБАЗАР

Төгссөн сургууль, мэргэжил:

1991 онд Нийслэлийн 77-р дунд сургууль
2005 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Компьютер техник менежментийн сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр

Ажилласан байдал:

2003-2006 онд “ЭйБиСи Девелопмент” ХХК-ий Ерөнхий захирал
2003 ”Асашёорюү сан” ТББ-ын дэд тэргүүн
2006-2013 онд Үндэсний хөрөнгө оруулалтын банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
2009 Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч
2013 ”Рояал Плаза” ХХК-ий зөвлөх
2013 Монголын спортын барилга байгууламжийн холбооны ерөнхийлөгч
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал:

2006 онд Монгол улсын аварга цол
2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль
2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
Гадаад хэл:

Англи, Орос

ШИНЭ МЭДЭЭ