2020.10.22
Эдийн засаг, Худалдаа

Б.Бат-Эрдэнэ: Дарга нарын тансаглалтай холбоотой зардлаас 30 хувь хүртэл хэмжээтэй бууруулах боломжтой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.22/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Үргүй зардалыг бууруулахтай холбоотойгоор дарга нарын тансаглалтай холбоотой зардлаас ямар хэмжээгээр бууруулсан бэ? Би бол 30 хувь бууруулах боломж байна гэж харж байгаа.

Газар тариалангийн бүсийг тодорхой болгох, мал аж ахуйн үйлдвэрлэл хөгжүүлэх бүс нутгуудийг тодорхой болгох хэрэгтэй байна. Малын хөлийн татварийг зориулалтыг нь тодорхой болгож өгөх ёстой. 

Бэлчээрийг сэргээгээд өөр аргагүй байгаа мал малчдыг оруулаад тэндээс нь тодорхой хэмжээний орлого оруулах хөшүүрэг байж болох уу?

Худгын зэрэгцээгээр хөв цөөрөм байгуулах асар их бололцоо байна. Гүний ус гаргахын зэрэгцээ газрын гадаргын ус болох хавар, намрын шар усны үерийн усыг хуримтлуулж чадвал, цагаан ус малд маш их ач холбогдолтойг бид мэдэж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ