2020.10.22
Эдийн засаг, Худалдаа

С.Ганбаатар: Бэлчээрийн асуудал манай эдийн засгийг сөхрүүлэх хэмжээнд хүрсэн

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.10.22/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын тоо толгойн албан татварын тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай, Малын генетик нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Дээрх төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

"2021 оны төсвийн тухай хуультай холбоотойгоор 2 зүйл хэлье.

1. Малын тоо толгойтой холбоотой албан татвар оруулж байна. Татвар гэхээр Засгийн газар өөрийн эрхийн хүрээнд зарцуулах ч татвар л бол татвар. Эцэстээ энэ татвар бэлчээрийн ашиглалтын, бэлчээр ашигласны төлбөр гэдгээ оруулж өгөөч гэсэн зарчмын санал байна. Бэлчээрийн нөөцийг ашигласны төлбөр гэдэг агуулгыг оруулж өгч байж зөв болно. Бэлчээрийн тухай хууль ч удахгүй орж ирэх гэж байна.

Бэлчээрийн асуудал бол өнөөдөр манай эдийн засгийг сөхрүүлэхээр хэмжээнд хүрсэн. 20 иод жилийн өмнө эдийн засгийн шинжлэх ухааны нэг хэсэг байгаль орчин байсан бол байгаль орчны шинжлэх ухааны нэг хэсэг нь бэлчээр болсон. Мал чухал хэдий ч бэлчээр үгүй бол МАА хөгжих боломжгүй. Тиймээс бэлчээрээ сайжруулах чиглэлд энэ татвар л зарцуулагдах ёстой. Үүний тулд л татвар авч байгаа. Тиймээс малчид л өөрсдөө үүнийг арцуулах ёстой. Би энэ асуудлыг 7 жилийн өмнөөс ярьж байсан. Би энэ саналаа зарчмын зөрүүтэй санал болгон оруулж байна.

2. ЭМ-ийн салбарын шинэчлэлийг бүгд дэмжиж байгаа. ЭМД-ын мөнгийг сумын ЭМ байгууллагад зүгээр л өгчих биш хөндлөнгийн оролцоот хяналтыг нь хангах ёстой. Үүнийг улсын төсөвтэй холбох боломж бий. Би энэ саналаа байнгын хорооны хуралд ч оруулж ярьсан."

ШИНЭ МЭДЭЭ