2020.10.21
Гадаад харилцаа
БОАЖ-ын Сайд Д.Сарангэрэл Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн байгууллагын ерөнхийлөгч Бан Ги Мүүнтэй цахим уулзалт хийлээ
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын ерөнхийлөгч Бан Ги Мүүнтэй энэ сарын 20-ны өдөр цахим уулзалт хийлээ.
Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эгнээндээ 38 гишүүн оронтой. Манай улс 2014 онд гишүүнээр элсэж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон хөгжлийн чиглэлээр хамтран ажиллаж байна.
Өнөөдрийн цахим уулзалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн үр дүн, явцын талаар ярилцаж, цаашид хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр санал солилцлоо.
ШИНЭ МЭДЭЭ
БОАЖЯ 2020 оны онцлох ажлаа тайлагнаж байна
2020.12.30