МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.10.20
Улстөр

Ё.Баатарбилэг: УИХ-ын чуулганд Ерөнхий сайд мэдээлэл хийх үед цөөнхөөс гадна олонхийн бүлэг

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 7 гишүүн 2020.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийн талаар хэлэлцэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ё.Баатарбилэг саналаа хэллээ.

Нэгдсэн хуралдааны цагийн хуваарийг 9 цагаас ирээд бэлтгэлээ базаагаад 10 цагт эхлэх хувилбарыг дэмжиж байна. 

Ерөнхий сайдын мэдээлэл дээр зөвхөн сөрөг хүчин асуулт асуудаг. Дэгийн хуулинд сөрөг хүчин асуулт асуух, олонхийн бүлэг нь асууж болохгүй гэсэн заалт ямар учиртай вэ? Уг өрөөсгөл зүйлийг болиулах хэрэгтэй гэж бодож байна.

Харин минут дээр олон гишүүд асуугаад сунжрах төлөвтэй бол гишүүд тэдэн минут асууж хариулт авах ёстой гэх. Гишүүдийг мэдээлэл, тодруулга авдаг болгох өөрчлөлтийг ажлын хэсэг дээрээ ярьж оруулж өгнө үү гэж хүсч байна. Хуулийн төслийг дэмжиж байна.

ШИНЭ МЭДЭЭ