2020.10.20
Эрүүл мэнд
М.Оюунчимэг: Хэрэгждэггүй хуулийн тоог нэгээр нэммээргүй байна
Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН М.Оюунчимэг саналаа хэллээ.
Эрүүл мэндийн, эм эмнэлгийн салбарт санхүүжилтээр дамжсан реформыг нийгэм хүлээж байна. 2021 оны шинэчилсэн найруулгыг байнгын хороон дээр мэргэжлийн түвшинд, том утгаар нь аваад сайтар хийх. Үндсэн хуулийн заалт гэдэг энэ хуулийг хараад мөрдөөд явдаг байх нь чухал юм. Хэлэлцэх хэсэг дээрээ дэмжээд, байнгын хороон дээр ажлын хэсэг гаргаад хуулиа батлаад явъя гэсэн байр суурьтай байна.